Ерээс дээш насны эмэгтэйчүүд өөрсдийгөө хамгийн их аз жаргалтайд тооцдог болохыг Японы эрдэмтэд тогтоожээ. Судалгааг Японы 70-аас дээш настай эмэгтэйчүүдийн дунд хэд хэдэн насны ангиллаар явуулсан байна.
Үүнд хүний сэтгэл санааны таатай байдал нь аль болох урт үргэлжлэхийг онооны системээр тооцоолж үзжээ. Судалгааны явцад илүү их оноо авсан хүмүүс бол 90-ээс дээш насны эмэгтэйчүүд байжээ. Ингэхдээ энэ насны хүмүүсийн аз жаргалын үзүүлэлт нь мөн насны эрэгтэйчүүдийнхээс нэг заалтаар илүү байжээ.
Хүмүүс нь нас ахих тутам өөрсдийн бие сэтгэлийн байдлыг хянах чадвартай байдаг бөгөөд хүнд хэцүү нөхцөлд эерэг зүйлийг орж харахыг хичээдэг байна гэж тус их сургуулийн эрдэмтэд мэдээлжээ.
| Ерээс дээш насны эмэгтэйчүүд өөрсдийгөө хамгийн аз жаргалтайд тооцдог | ||
| Үзсэн: 806 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.