Шууд Chart

Энэтхэг болон Непал улсад 4 сая хүнийг нүүлгэн шилжүүлээд байна

2020-07-21 10:44:08

Хятад улсад их хэмжээний газар нутаг үерийн усанд автаж, 23 сая хүний аж амьдралд сөргөөр нөлөөлж байгаа мэдээллийг өмнө нь хүргэж байсан. Тэгвэл Энэтхэг болон Непал улсад мөн л үер, усны гамшиг нүүрлээд байна. Борооны улирал эхэлсэнтэй холбоотойгоор Энэтхэг, мөн Непалд олон гол мөрөн үерлээд байгаа аж.

Энэтхэг улсын зүүн хойд зүгийн Ассам мужид усархаг ширүүн бороо орж, ням гарагийн байдлаар тус мужийн нийт 24 дүүрэг үерт автаад байгааг орон нутгийн албаныхан мэдээлжээ. Энэтхэгийн цай тариалалтын гол бүс болох Ассам мужид 5 дугаар сараас хойш нийт 84 хүн үерт амиа алдаад байгаа юм.

Энэтхэгтэй хил залгаа орших Непал улсад мөн л борооны улирал эхэлсэнтэй холбоотойгоор томоохон гол, мөрөн үерлэжээ. Непалын өмнөд зүгийн  нам доор бүс болох Терайд иргэдийг аюулгүй газар уруу нүүхийг сануулжээ. Ер нь борооны улирал эхэлснээс хойш Энэтхэг болон Непал улсад нийт 4 сая орчим хүнийг аюулгүй газар уруу нүүлгээд байгаагаас гадна дээрх хоёр оронд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 200-д дөхөж очоод байна. Азийн халуун бүсийн орнуудад борооны улирал 6-аас 9 дугаар сарын хооронд тохиодог юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэг болон Непал улсад 4 сая хүнийг нүүлгэн шилжүүлээд байна  
Үзсэн: 1255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй