Европын 27 орны удирдагчдын дээд хэмжээний уулзалт 5 өдөр үргэлжилсний эцэст, 750 тэрбум еврогийн эдийн засгийг тэтгэх хөтөлбөрийг батлаад байна. Энэхүү санхүүгийн багцад коронавирусний улмаас эдийн засаг нь уналтад ороод байгаа Европын орнуудад олгох зээл, тусламж багтсан юм.
Хэлэлцээрт гурван гол чиглэлээр санхүүжилт олгохоор заажээ. Үүнд, цар тахлын улмаас хямарсан бизнесийг дэмжих, эдийн засгийн урт хугацааны өөрчлөлтийг явуулах шинэ бодлого, хөтөлбөрийг тэтгэх, ирээдүйд тулгарч болох хямралаас сэргийлэхэд хөрөнгө оруулалт хийхээр болсон аж.
| Европ Холбоо эдийн засгийг сэргээх 750 тэрбум еврогийн багцыг баталлаа | ||
| Үзсэн: 1030 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.