Шууд Chart

ОХУ: “COVID-19”-ээр нас барагсдын тоо эрс буурчээ

2020-07-22 11:20:15

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Оросод 85 хүн шинэ коронавирусээр нас барснаар нийт, нас барагсдын тоо 12400- д хүрсэн байна.  ОХУ-д "COVID-19"-ийн халдвар эрс нэмэгдсэн 5 дугаар сараас хойш нас барагсдын тоо нэг хоногт 85-д хүрч буурсан тохиолдол анх удаагаа ийнхүү бүртгэгджээ.

Үүнээс гадна  өнгөрсөн 24 цагийн  дотор ОХУ-д “COVID-19”-ийн халдварын 5940 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Дөрөвдүгээр сарын 29-нөөс хойш халдвар авагсдын тоо 6000-д хүрээгүй анхны тохиолдол энэ болж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ: “COVID-19”-ээр нас барагсдын тоо эрс буурчээ   
Үзсэн: 700 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй