Шууд Chart

Хятад улс дотоодын хэрэгт нь оролцохгүй байхыг Их Британид анхаарууллаа

2020-07-22 11:32:03

Өнгөрсөн сард Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хороо  Хонконгийн үндэсний аюулгүй байдлын асуудлаарх шинэ хуулийг баталсан юм. Харин АНУ болон Их Британи зэрэг барууны орнууд Хятадын эрх баригчдын  баталсан хууль Хонгконгийн онцгой статусыг алдагдуулахад хүргэж байна гэж  хүчтэй эсэргүүцсээр байна. Үүнээс ч үүдэн Их Британи, Хятадын хоорондох харилцаа улам бүр муудаж байна. Тухайлбал, даваа гарагт Их Британи Хонгконгтой хэрэгтэн солилцох хэлэлцээрээ хүчингүй болгож байгаагаа  мэдэгдсэн нь Хятадын дургүйцлийг төрүүлээд буй.

Энэ талаар Хятадын Гадаад Хэргийн Яамны Хэвлэлийн төлөөлөгч Ван Венбин, "Хонгконгтой холбоотойгоор авч хэрэгжүүлсэн Их Британийн саяхны буруу үг, үйлдлүүд  нь тус улс   Хонконгийн үндэсний аюулгүй байдлын асуудлаарх хууль бол  “нэг улс, хоёр систем” бодлогыг өргөжүүлж,  цаашдын тогтвортой байдлыг хангахыг  зорьж буй баримтуудыг үл ойшоосон, олон улсын хууль дүрэм, харилцааны хэм хэмжээг ноцтойгоор зөрчсөн, мөн Хятадын дотоод хэрэгтэй  эрээ цээргүйгээр оролцсон хэрэг явдал боллоо. Хятад-Их Британийг харилцааг улам бүр дордуулахаас зайлсхийх үүднээс  Их Британи улс цаашдын ийм үйлдлээс татгалзахыг Бээжин шаардаж байна. Хятадын дотоод хэрэгт оролцсон аливаа үйлдлийн эсрэг Бээжин шийдэмгий арга хэмжээг авах болно гэдгийг хэлье" хэмээн мэдэгдлээ.

Хэрэгтэн солилцох хэлэлцээрийн дагуу Их Британи улс Хонгконгтой  холбоотой хэрэгт холбогдсон этгээд шилжүүлэн өгөх ёстой аж. Гэвч Их Британийн Гадаад  Хэргийн хэргийн сайд Их Британиас Хонгконг уруу шилжүүлсэн хэрэгтэнг цааш нь Хятадын эх газар уруу хүргэх эрсдэлтэй гэж болгоомжилж байна. Хонгконгийн Үндэсний аюулгүй байдлын хууль Хонконгод  хэрэгт буруутгагдсан этгээдийг Хятад уруу шилжүүлэх боломжийг бүрдүүлээд байгаа юм. 

Маш товчхондоо,  энэхүү хууль нь Хонгконг дахь ардчиллын төлөө тэмцэгчдийг шийтгэх боломжийг Бээжингийн удирдлагуудад олгоод байна гэж барууны орнууд үзсээр байгаа. Энэ сарын эхээр Их Британийн ерөнхий сайд мэдэгдэл хийх үеэрээ, Хонгконгийн гурван сая иргэнд Их Британид ирж суурьших боломж олгоно гэдгээ амласан нь мөн л Бээжингийн бухимдлыг төрүүлсэн юм. Үүнээс гадна Их Британи улс Хятадын 5G хурдны технологийг яваандаа зах зээлээсээ шахаж гаргахаа мэдэгдсэн байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятад улс дотоодын хэрэгт нь оролцохгүй байхыг Их Британид анхаарууллаа  
Үзсэн: 943 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй