Шууд Chart

Цагаан баавгай 2100 он гэхэд устаж дуусах аюул нүүрлээд байна

2020-07-22 11:38:24

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн  туйлын цагаан баавгай 2100 он гэхэд устаж дуусах аюул нүүрлээд байгааг зарим судалгаанд анхааруулжээ. Арктикийн мөс хурдацтай хайлж байгаа нь цагаан баавгайн тоо толгой эрс цөөрөхөд нөлөө үзүүлж байна.

Цагаан баавгайнууд хоол тэжээлээ олж идэхэд мөс маш чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Харамсалтай нь, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн дулаарал Арктикийн мөсний  хэмжээ багасахад ихээхэн нөлөө үзүүлж, цагаан баавгай хүнс тэжээлийн  гачигдалтай тулгарах болжээ. Торонтогийн Их сургуулийн судлаач Петер Молнар “цагаан баавгайнууд дэлхийн дээвэр дээр амьдардаг.

Мөс байхгүй болсноор тэдэнд өөр амьдрах газар нутаг олдохгүй” гэж ярьсан байна.  Хиймэл дагуулын тусламжтайгаар Арктикийн мөсөн хавтангуудын өөрчлөлт, агшилтыг 1970 оноос хойш тасралтгүй хянаж, ажиглаж байгаа юм. Хойд туйлын мөсөн хавтангууд  10 жил тутамд 13 хувиар багасаж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цагаан баавгай 2100 он гэхэд устаж дуусах аюул нүүрлээд байна  
Үзсэн: 2161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй