Шууд Chart

АНУ-д нөхцөл байдал дордож болзошгүйг Дональд Трамп хүлээн зөвшөөрлөө

2020-07-23 10:45:09

АНУ-д шинэ  коронавирусний  халдварын  тархалттай холбоотой нөхцөл байдал улам бүр дордож  болзошгүйг Ерөнхийлөгч Дональд  Трамп  Цагаан ордонд  хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр хүлээн зөвшөөрлөө.

Тэрбээр, "Манай улсын зарим хэсэгт  нөхцөл байдал маш сайн байгаа ч  өөр муж хотуудад дордсоор  байна. Харамсалтай нь Халдварын  тархалттай холбоотой нөхцөл байдал сайжирч эхлэхээс өмнө дордох  нь  баттай.  Хэдийгээр  ингэж  хэлэх нь таалагдахгүй байгаа ч бодит байдал  ийм л  байна. Гэхдээ  зөвхөн манай улсад  биш  дэлхий дахинд  нөхцөл байдал ийм  байна." гэсэн байна.

Ерөнхийлөгч  Трамп  шинэ  коронавирусний халдвар  өмнөд мужуудын хүн  амын дунд ихээр  тархаж байгааг  тэмдэглэн хэлсэн. Гэхдээ  энэ бүс нутгуудаас хальж халдвар  эрчтэй тархах  эрсдэл  байгааг ч хүлээн зөвшөөрсөн  юм.  Тэрээр  гүйцэтгэх  засаглалынхан Конгресстой хамтран халдварын тархалттай холбоотой эдийн засгийн үр  дага варын  сөрөг нөлөөг  зөөллөх   зорилготой дэмжлэг  тусламж  үзүүлэх  ээлжит багц  хөтөлбөрийг боловсруулж байгааг зарласан. Мөн энэ үеэр иргэддээ хандаж  амны хаалт зүүхийг уриалсан юм. Тэрбээр  хүн хоорондын зайг  барих боломжгүй  бол амны хаалт зүүх  ёстойг анхааруулсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д нөхцөл байдал дордож болзошгүйг Дональд Трамп хүлээн зөвшөөрлөө  
Үзсэн: 2774 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй