Шууд Chart

Японд дотоодын аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

2020-07-23 11:25:21

Японд  дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх засгийн газраас боловсруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлж  эхэллээ. "Go to travel" нэртэй энэ хөтөлбөрт аялал жуулчлалтай холбоотой зардлуудад хөнгөлөлт зарлаж,  жуулчид ихээр очдог дурсгалт газрууд, бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд ашиглах тусгай  купон иргэдэд олгохоор  тусгасан  байна.

Мөн цар тахлын  уршгаар  ихээхэн хохирол амссан зочид  буудлууд, аяллын компаниудад  нөхөн  төлбөр олгох юм байна. Гэхдээ энэ хөтөлбөрт коронавирусний халдвар ихээр тархсан Токио хотын оршин суугчид  одоогоор хамрагдах боломжгүй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд дотоодын аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөр хэрэгжиж эхэллээ  
Үзсэн: 685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй