Шууд Chart

Цагаан ордон Хятад улсыг Хьюстон хот дахь консулын газраа хаахыг шаарджээ

2020-07-23 11:43:59

АНУ, БНХАУ ын харилцаа улам бүр муудаж байгааг илтгэсэн үйл явдал тохиолоо. Вашингтон Хятад улсыг Хьюстон хот дахь консулын газраа хаахыг шаардсан байна.

Техас мужийн Хьюстон хот дахь консулын газраа хаахыг Хятад талд шаардсан гэдгээ Цагаан ордон албан ёсоор баталсан байна. Америкийн Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Морган Ортагус “Америкийн хувийн өмч болон Америкчуудын хувийн мэдээллийг” -ийг хамгаалах үүднээс ийм арга хэмжээг авч байгаа талаар онцолжээ.  Дани улсад айлчлал хийж байгаа Америкийн Төрийн Нарийн Бичгийн дарга Майк Помпео энэ асуудлаарх сэтгүүлчдийн асуултад хариулт өгчээ.

Тэрээр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Хятад улсыг Америкийн оюуны өмчийн эрхэнд халдсан хэрэгт буруутгажээ. Америкийн эдийн засаг, ажлын байр, цаашлаад үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс Хьюстон дахь Хятадын консулын газрыг хаахыг шаардаж байгаа гэж тэрээр ярьсан байна. Вашигтоны энэ үйлдэлд Бээжин хариу арга хэмжээ авах нь тодорхой талаар олон улсын зарим хэвлэл дамжуулсан байна. Хятад улс Үхань хот дахь Америкийн консулын газрыг  хааж магадгүй байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цагаан ордон Хятад улсыг Хьюстон хот дахь консулын газраа хаахыг шаарджээ  
Үзсэн: 1263 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй