Малайзын эрх баригчид амны хаалт зүүхээс татгалзсан хүмүүст хорих шийтгэл оноохоо анхааруулж байна. Одоогоор тус улсад олон нийтийн газар амны хаалт заавал зүүхийг үүрэг болгоогүй байгаа ч ийм шийдвэр гаргавал дагаж мөрдөөгүй иргэдэд 1 мянган ринггит буюу 235 ам.долларын торгууль ногдуулах эсвэл хэдэн сараар хорих ял шийтгэл хүлээлгэхээр төлөвлөсөн байна.
Тус улсад халдварын нийт тохиолдол 8800-г даваад байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд шинээр бүртгэгдэж байгаа халдварын тоо 2 оронтой тооноос буухгүй байгаа юм.
Филиппиний Ерөнхийлөгч мөн амны хаалт зүүгээгүй иргэдээ баривчилж хорино хэмээн анхааруулжээ. Тус улс "COVID-19"-ийн халдвараас болж нас барсан хүний тоогоороо Зүүн Өмнөд Азид Индонезийн дараа 2-т бичигдэж байгаа юм. Өнгөрсөн сараас халдвар авсан, нас барсан хүний тоо 2 дахин нэмэгдсэн тул эрх баригчид хорио цээрийн дэглэмийг чанд баримтлахыг иргэддээ анхааруулсаар байна.
| Малайз, Филиппин улсуудад амны хаалт зүүгээгүй иргэдийг хорих ялаар шийтгэнэ | ||
| Үзсэн: 864 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.