Солонгосыг Японоос чөлөөлсний 75 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар харилцан баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна. Хоёр улсын төрийн тэргүүн өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард Владивосток хотод болсон дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрт тулгуурлаж, ОХУ болон Умардын Солонгосын харилцааг цаашид улам бэхжүүлнэ гэдгээ онцолсон байна.
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын хоорондох анхны дээд хэмжээний уулзалт 2019 онд зохион байгуулагдсан юм. Энэ үеэр талууд хэд хэдэн салбар дахь хамтын ажиллагаагаа эрс сайжруулах тохиролцоонд хүрсэн юм.
| ОХУ, БНАСАУ харилцаагаа бэхжүүлнэ | ||
| Үзсэн: 613 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.