Иран улстай галт зэвсгийн худалдаа, наймаа хийхийг үл зөвшөөрөх хоригийн хүчинтэй хугацаа ирэх 10 дугаар сарын 18-нд дуусах юм. АНУ Тегераны эсрэг энэ хоригийг сунгах асуудлаарх тогтоолыг боловсруулж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дээр санал хураалт явагдлаа.
Дээрх тогтоолыг Аюулгүйн Зөвлөлийн гишүүн ОХУ, БНХАУ эсэргүүцсэнээс өөр 11 орон санал хураалтад оролцоогүй байна. Ийнхүү АНУ-ын санал болгосон Ираны эсрэг тогтоол дэмжигдээгүй юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ үйл явдлыг тохиолдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл олон улс дахь энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах, хадгалах үндсэн үүргээ биелүүлсэнгүй гэж шүүмжилжээ.
| Ираны эсрэг галт зэвсгийн хоригийг сунгах АНУ-ын тогтоол дэмжигдсэнгүй | ||
| Үзсэн: 1392 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.