"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Нийслэлийн айл өрхүүд сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлснээс хойш агаарын бохирдол 30-40 хувь буурсан. Харин энэ өвөл агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулна гэсэн зорилго тавьсан байна. Үүний тулд шахмал түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж борлуулах цэгийн тоог 2 дахин нэмэгдүүлсэн. Тэгвэл агаарын бохирдолд нөлөөлдөг бас нэг хүчин зүйл нь айлуудын дулаан алдагдал байдаг байна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрх бүрийг орон сууцанд оруулах боломжгүй тиймээс гэр хорооллын айлуудын байшинг дулаалж дулаан алдагдлыг бууруулах ажлыг эхлүүлсэн байна. /2020.08.17/
| Байшингаа дулаалснаар жилд түлэх нүүрсний хэмжээ хоёр дахин багассан байна | ||
| Үзсэн: 680 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.