Өнгөрсөн 4-ны өдөр хүчтэй дэлбэрэлт болсон Ливаний Бейрут боомт хотын хөрсөнд хийсэн шинжилгээний хариу гарсан байна. Аль Арабия телесуваг Ливаний эх сурвалжуудаас авсан мэдээллээс иш татан хөрсний шинжилгээгээр дэлбэрэлт болсон газар пуужингийн халдлагад өртөөгүй нь батлагдсан тухай дамжуулаад байна. Бейрутэд болсон дэлбэрэлтийн уршгаар амь насаа алдсан хүний тоо 178-т хүрээд байна.
Мөн 300 гаруй мянган хүн орон гэргүй болсон юм. Бейрутын захирагч Марон Аббуд хотын сэргээн босголтод наад зах нь 12 тэрбум ам.доллар шаардлагатай байгааг мэдэгдсэн байна.
| Бейрутын боомтын хөрсний шинжилгээгээр пуужингийн халдлагад өртөөгүй нь батлагджээ | ||
| Үзсэн: 693 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.