"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Өчигдөр /2020.09.09/ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж Газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, тээврийн үйлчилгээний цогцолбор зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан. Монгол Улсын эдийн засагт жин дарах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалтуудыг Засгийн газар энэ 4 жилийн хугацаанд шийдвэрлэж, үр дүнд хүрэхээр зорьж ажиллаж байна. Тиймээс энэ чиглэлд холбогдох сайд болоод аймгийн Засаг дарга нарт үүрэг даалгавар өглөө. /2020.09.09/
| Төмөр зам, эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтын ажлын явцыг танилцууллаа | ||
| Үзсэн: 1117 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.