Шууд Chart

“Өвөл цагийн хүмүүжлийн ажил”-ын нээлт боллоо

2020-10-07 12:09:12

Төв аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын дэргэдэх Хүүхэд өсвөр үеийнхний чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, тэдний хүсэл сонирхол, мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх дугуйлангуудын “Өвөл цагийн хүмүүжлийн ажил”-ын нээлт боллоо.

Тус аймагт өвлийн улиралд хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон  өнгөрөөх дугуйлан бараг байдаггүй. Тэгвэл энэ хичээлийн жилд өвөлдөө ч тогтмол явах боломжтой хэд хэдэн дугуйлан үйл ажиллагаа явуулахаар хүүхдүүдээ бүртгэж эхэлсэн байна.

Энэ нь цаашлаад хүүхдийн мэргэжлээ зөв сонгоход туслах давуу талтайг иргэд хэлж байгаа юм.

Нээлтийн арга хэмжээний үеэр дугуйлангуудын үйл ажиллагааны мэдээлэл, дугуйлангийг сурагчдын үзэсгэлэнг олны хүртээл болголоо.

Мөн зургаан төрлийн дугуйланг эцэг эхэд танилцуулсан юм. ГБХЗХГ-ын дэргэд 2020-2021 оны хичээлийн шинэ жилд морин хуур, ятга, ёочин, шатар, уран зураг, япон хэл, залуу зохион бүтээгч төв, сорофан зэрэг дугуйланг хичээллэхээр болжээ.

Хүүхдүүд өөрсдийн хүсэл сонирхолдоо нийцүүлэн дугуйланд явснаар сэтгэн бодох чадвараа хөгжүүлэхээс гадна олон төрлийн тэмцээн уралдаанд оролцож бусадтай харилцаж нийгэмших давуу талтай гэдгийг онцолж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Өвөл цагийн хүмүүжлийн ажил”-ын нээлт боллоо  
Үзсэн: 606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй