ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Армен, Азербайжаны гадаад хэргийн сайд нарыг Москвад урьж Уулын Карабахын хямрал мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг хэлэлцэхийг санал болгосон байна. Энэ тухай Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлсэн юм. Ерөнхийлөгч Путин Армения Ерөнхий сайд Николь Пашинян, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев нартай хэд хэдэн удаа утсаар ярьж зэвсэгт мөргөлдөөнөө зогсоож, хүмүүнлэгийн зорилгоор олзлогсод болон амиа алдсан хүмүүсийн цогцсуудыг солилцохыг уриалсан байна.
Энэ дагуу өчигдөр Москва хотноо ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровын зуучлалтай Армен, Азербайжаны гадаад хэргийн сайд нарын уулзалт болох тухай мэдээлж байна.
| ОХУ-ын Ерөнхийлөгч Армен, Азербайжаны гадаад хэргийн сайд нарыг Москвад урьжээ | ||
| Үзсэн: 757 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.