ЦАГИЙН ХҮРД: Нийгмийн даатгалын шимтгэлийн нийт хэмжээг 2021 оны долоодугаар сарын 1 гэхэд 17 хувьд хүргэн бууруулахаар төлөвлөсөн байна. Коронавирусний цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүрээнд Засгийн газар хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар УИХ-ын даргад танилцуулга хүргүүлэхдээ 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн нийт хэмжээг 17 хувь болгон бууруулахаар төлөвлөснөө дурджээ.
"COVID-19" цар тахлын үеийн эдийн засгийн үр дагавар цаашдаа ч үргэлжлэх төлөвтэй байгаа учраас Засгийн газраас ажилгүйдэл, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 2021 оны долоодугаар сарын 1-нийг хүртэл нийт дүнгээр 3-5 функтээр бууруулах замаар НДШ-ийн нийт хэмжээг 17 хувьд хүргэхээр төлөвлөсөн байна./2020.10.13/
| Нийгмийн даатгалын шимтгэлийн нийт хэмжээг 2021 оны долоодугаар сар гэхэд 17 хувьд хүргэнэ | ||
| Үзсэн: 1627 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.