Европын Холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар ОХУ-ын эсрэг хориг тавих шийдвэрийг гаргасан байна. Ерөнхийлөгч Владимир Путины засаг захиргааг шүүмжлэгч Алексей Навальныйг мэдрэл гэмтээдэг химийн бодисоор хордуулсан хэрэгт ОХУ-ын тагнуулын байгууллага оролцсон байж болох талаар Европын хэвлэлүүд мэдээлж байсан юм.
Тэгвэл Европын холбоо энэ хэрэгт буруутай гэж үзэж буй Оросын тагнуулын албаныхан болон зарим байгууллагын эсрэг аяллын хориг тавьснаас гадна тэдний гадаад дахь хөрөнгийг царцаах арга хэмжээг авахаар байгаа мэдээлэл ч гарсан байна. Өнгөрсөн 8 дугаар сард Навальный Сибириэс Москва хотыг чиглэсэн онгоцонд суугаад удаагүй бие нь гэнэт муудаж, ухаа алдсан юм.
Түүнийг Омск хотын эмнэлэгт хэдэн өдөр байлгасны дараа, Германд аваачиж эмчилсэн бөгөөд ОХУ-ын Засгийн газар дээрх хэрэгт ямар ч холбоогүй болохоо удаа дараа илэрхийлж байна.
| Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг тавих шийдвэрт хүрчээ | ||
| Үзсэн: 1399 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.