Монгол Улсын засгийн газар 2003 оноос эхлэн Япон, Австри, Польш, Франц, Беларусь Улсын засгийн газар болон олон улсын байгууллагуудтай хамтран буцалтгүй тусламж, нэн хөнгөлөлттэй зээлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. Энэ удаа Беларусийн засгийн газар хоорондын экспортын зээлийн хүрээнд баруун бүсийн төв, Ховд аймгийн онцгой байдлын газарт гал түймэр унтраах, аврах зориулалтын гурван автомашин хандивлалаа.
Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 38, 48, 70 дугаар ангид өгсөн тус автомашин нь сүүлийн үеийн евро стандартын туулах чадвар сайтай, гал унтраах зориулалтын тоног төхөөрөмж илүү суурилагдсанаараа давуу талтай аж.
Мөн гал унтраах савны хэмжээ, хөөс үүсгэгч бодисын савны хэмжээ том. МАЗ маркийн автомашинтай болсноор Онцгой байдлын газрын гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал дээшилж, үйл ажиллагааны чадавхи нэмэгдэх давуу талтай юм.
Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах аврах анги нь БНСУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн гал унтраах тусгай зориулалтын автомашиныг сүүлийн 4-5 жил хэрэглэж байна. Гэвч олон жилийн ашиглалтын явцад муудаж, эвдрэл гэмтэл их гарч байгаа аж. Мөн галын дуудлага ирэхэд аймгийн төвд найман км замыг ойролцоогоор дөрвөн минутад туулдаг байжээ. Тэгвэл орчин үеийн хүчин чадал бүхий гал унтраах энэхүү автомашинаар уг зайг илүү богино хугацаанд туулж, гал түймэр унтраах ажиллагааг зогсоох боломж бүрдэж байгааг албаны хүмүүс хэлж байна.
| Беларусийн Засгийн газраас Ховд аймагт гал түймэр унтраах гурван автомашин хандивлалаа | ||
| Үзсэн: 678 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.