Шууд Chart

Төв аймагт Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв байгуулагдлаа

2020-10-14 12:37:29

Төв аймаг Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийг Төв аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэд байгууллаа.

Тус загвар төвөөр дамжуулан хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд, болон сургууль төгссөн, ажлын туршлага бага залуучуудыг идэвхижүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн хэд хэдэн шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэх юм. Тухайлбал, ажил хайж байгаа залуу хүний хөдөлмөр эрхлэх чадварыг нь үнэлж, тухайн хүний онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөөг боловсруулах зорилготой гэдгийг албаныхан хэлж байна.

Түүнчлэн, залуучууд хоорондын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор бүлгийн модуль сургалтыг нийт 4-5 долоо хоногийн хугацаатай хэрэгжүүлнэ. Сургалтын явцад ажил хайгч залуу өөрийгөө илүү танин мэдэх, ажил олгогчтой холбоо тогтоох, ажлын ярилцлагад амжилттай орох ур чадвар, чадамжаа хөгжүүлэх боломжтой болж байгаагаараа давуу талтай юм.

Хамгийн гол нь сургалтанд хамрагдсан залуус ажил хайх, олохтой холбоотой өөрийн туршлага, сургамжаас бүлгийн бусад гишүүдтэй хуваалцах боломж бүрдэх юм. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэх, бизнес эрхлэх сонирхолтой залуучуудад тусгайлан зориулсан Модуль сургалтанд хамрагдаж, бизнес санаагаа олох, хөгжүүлэх, төлөвлөх чиглэлээр мэдлэгтэй болох боломжийг тус төвөөр дамжуулан залууст олгож байгаа гэдгийг холбогдох хүмүүсээс хэлж байна.          

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төв аймагт Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв байгуулагдлаа   
Үзсэн: 732 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй