Шууд Chart

Коронавируст халдварын үеийн сэргийлэлтийн сургалт Говь-Алтай аймагт болж байна

2020-10-23 09:12:33

Коронавируст халдварын үеийн сэргийлэлт ба сувилахуйн тусламж үйлчилгээний шийдэл сэдэвт сургалт Говь-Алтай аймагт зохион байгуулагдаж байна.

Уг сургалт энэ сарын 22-23-нд болсон бөгөөд үүнд аймгийн эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв, зооноз өвчин судлал төв, сум өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 160 гаруй ажилтан хамрагдав.

Сургалтаар сувилахуйн мэргэжилтнүүдийн бэлэн байдлыг хангах эрсдэлээс сэргийлэх сувилахуйн тусламж үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлж  орчин үеийн ололт амжилттай танилцах өндөр ач холбогдолтой арга хэмжээ гэдгийг онцолж байлаа. 

Мөн харилцан туршлага мэдээллийг солилцуулж эмчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх замаар сувилагч мэргэжилтнүүдийн эмнэлзүйн ур чадварыг дээшлүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Коронавируст халдварын үеийн сэргийлэлтийн сургалт Говь-Алтай аймагт болж байна  
Үзсэн: 725 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй