Ховд аймгийн “Цаст-Алтай” цогцолбор сургууль 640 хүүхдийн хичээлийн шинэ байртай болжээ. 70 жилийн түүхт тус аймаг энэ хичээлийн жил 1650 гаруй хүүхдийг сурган хүмүүжүүлж байна.
Орон нутгийн хүүхэд, багачуудыг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулахад сургалтын орчин чухал үүрэгтэй. 2012 оноос эхлэн Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн хичээлийн шинэ байр барих асуудал хүлээлт үүсгээд байсан. Сургуульд элсэн суралцах хүүхдийн тоо жил ирэх тусам өсөхийн хэрээр хүүхэд багачуудад чанартай боловсролыг ая тухтай орчинд эзэмших хэрэгцээ шаардлага тулгараад байсан юм.
Шинэ хичээлийн байрыг 2019-2020 онд Улсын төсвийн хөрөнгө таван тэрбум төгрөгийн оруулалтаар “Баруун жонон” компани гүйцэтгэжээ.
Багш, эцэг эхчүүд сурагчдын хүлээлт найман жилийн дараа бодит ажил хэрэг болж, 30 анги танхим, спорт заал, номын сан, 200 хүүхэд хооллох чанар стандартын шаардлага хангасан жишиг гал тогоо, ариун цэврийн байгууламж бүхий орчин үеийн тоног төхөөрөмжтэй шинэ хичээлийн байр үүд хаалгаа нээсэнд багш сурагчид баяртай байна.
Үүнээс гадна Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн “Олон улсад өрсөлдөж чадахуйц үндэсний боловсролын тогтолцоог үе шаттай нэвтрүүлэх” зорилтын хүрээнд Кембрижийн хөтөлбөр нэвтрүүлэх сургуулиудад “Цаст Алтай” цогцолбор сургууль аймгуудийн сургуулиудаас анхдагч нь болж багтаж байгаа юм.
| Ховд аймагт хичээлийн шинэ байр үүдээ нээлээ | ||
| Үзсэн: 855 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.