Шууд Chart

Замын арчилгаанд зориулж 4.5 мянган тонн бодис, 3.6 мянган тонн давс нөөцөлнө

2020-11-01 11:19:49

ЦАГИЙН ХҮРД: Өнгөрсөн шөнө орсон цас нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг улам нэмэгдүүлж, тэг зогсолтод хүргэлээ. Өчигдөр хотын түгжрэл оройны 19 цагаас эхлээд шөнийн 01 цаг хүртэл үргэлжилсэн байна. Энэ нь замын ачаалал хэд дахин хэтэрснийг харуулж байгаагаас гадна хувь хүмүүсийн бэлтгэл хариуцлагатай холбоотой байжээ.

Техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, зуны дугуйтай явсан жолооч нар түгжрэл үүсгэж, осол аваар ч гэсэн их гаргасан байна. Нийслэлийн захирагчийн албанаас мэдээлэхдээ энэ өвөл 4.5 мянган тонн бодис, 3.6 мянган тонн орчим давс нөөцлөхөөр өвлийн бэлтгэлээ базаасан байна. Хотын 7.6 сая метр зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг нийслэлийн 9 дүүргийн 21 төрийн үйлчилгээний компани гүйцэтгэж ажиллаж байгааг хэлсэн юм.  /2020.10.31/

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Замын арчилгаанд зориулж 4.5 мянган тонн бодис, 3.6 мянган тонн давс нөөцөлнө  
Үзсэн: 1167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй