Шууд Chart

“Улаанбаатарын үйл явц”ээлжит хурал цахимаар зохион байгуулагдлаа

2020-11-03 14:16:22

Зүүн Хойд  Азийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны механизм болох “Улаанбаатарын үйл явц” (Ulaanbaatar Process)-ын ээлжит хурал цахим хэлбэрээр болж бүс нутгийн аюулгүй байдал, Солонгосын хойгийн байдал, төлөв, мөн COVID-19 цар тахал гишүүн орнуудын дотоод байдал болон бүс нутгийн аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж буй талаар оролцогч байгууллагуудын төлөөлөгчид харилцан мэдээлж, 2020 онд хийсэн ажил, гарсан амжилт, сорилт бэрхшээлийн талаар танилцуулав. “Цэнхэр Сүлд” ТББ-ын төлөөлөгч тус байгууллагаас хийсэн ажлаа танилцуулсны дээр Монгол Улс цар тахалтай амжилттай тэмцэж буй талаар тодорхой мэдээлсэн байна. Хойд Солонгосын үндэсний Энхтайвны хороо илгээлт ирүүлж хуралд шууд оролцох боломжгүй байгаадаа хүлцэл өчиж, хорооныхоо үйл ажиллагааны талаар мэдээлэв.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд тухайн улсаас Зүүнхойд Азид явуулах бодлогод нь зарим нэг өөрчлөлт гарч болзошгүйг харгалзан “Улаанбаатарын үйл явц”-ын хурлыг энэ 11-р сард багтаан сэргээн зохион байгуулж, буй болох байдалд дүн шинжилгээ хийж 2021 оныхоо ажлыг хамтран төлөвлөж ажиллахаар болов.

Хуралд Монгол, БНСУ, БНАСАУ, ОХУ, Хятад, Япон болон АНУ-ын ТТБ-ын төлөөлөгчид, мөн 4 байгууллагын ажиглагчид оролцсон байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Улаанбаатарын үйл явц”ээлжит хурал цахимаар зохион байгуулагдлаа   
Үзсэн: 689 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй