"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Хөндөх сэдэв "ХҮНИЙ ҮНДСЭН ЭРХ"- Бид энэ долоо хоногт хүнлэг нийгэм сэдвийг олон талаас нь хөндөн сурвалжлах болно. Сүүлийн үед дуулдах болсон харгис балмад гэмт хэргүүд, мөн хүн чанараа алдсан нийгмийн үзэгдлүүд биднийг энэхүү сэдвийг хөндөхөд хүргэлээ. Өнөөдөр энэ бүхний суурь болох бага ангийн боловсролоос эхлүүлж байна. Манай улсын бага ангийн боловсролын хөтөлбөрт суурь хичээлүүд буюу академик боловсрол олгох хичээлүүд хангалттай бий.
Харин хүүхдийн хүмүүжил төлөвшилд нөлөөлөх хичээлүүд, Монгол хүн байхыг заасан сургалтын хөтөлбөр хангалттай байгаа эсэх нь эргэлзээтэй. Онц сурах нь чухал уу, Сайн хүн болох нь чухал уу? /2020.11.02/
| Хүүхдийн хүмүүжил сурлагын дүнгээс чухал... | ||
| Үзсэн: 1896 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.