“Ирвэстэй найзалсан найман жил” уриатай “Ирвэсний эх нутаг-2020” фестиваль Ховд аймагт боллоо.
Фестивальд Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс аймгийн байгаль орчны салбар байгууллага, ирвэстэй нутгийн эко клубын сурагчдын төлөөлөл 150 гаруй хүн оролцжээ.
2013 оноос жил бүрийн аравдугаар сарын 23-ны өдрийг “Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг.
Анх 2015 онд Манхан сумын ЕБС-ийн “Гүем”, “Бөхөн” эко клубын сурагчид санаачлан Ховд аймгийн Чандмань, Манхан сумын нутагт орших Жаргалант хайрхан ууланд нутаглах иргэдээс 164 хавх цуглуулжээ.
Сурагчид Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад захидал бичиж, ирвэстэй нутгийн эко клубын сурагчид хавхны эсрэг аян өрнүүлж олны анхаарлыг татаж чадсан юм.
Сурагчид монголд төдийгүй дэлхийд ховордсон цоохор ирвэс хавханд орж хөлгүй болж байгааг хүүхдүүд автомат камерын бичлэгээс анх олж харсанаар энэхүү ажлыг зохион байгуулж эхэлсэн юм.
Ховд аймаг ан амьтандаа ээлтэй анхдагч аймаг болохоор зорьж, байгальд тавьсан урхи, хавхыг хураах, амьтан агнах, барихад хориглох арга, зэвсэг хэрэгслийн талаар иргэдэд суртачлан ажиллаж буйгийн томоохон жишээ нь энэ.
Өнгөрсөн наймдугаар сарын 5-наас аравдугаар сарын 5-ныг хүртэл “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг найм дахь жилдээ өрнүүлээд байна.
| “Ирвэсний эх нутаг-2020” фестиваль Ховд аймагт боллоо | ||
| Үзсэн: 2166 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.