Шууд Chart

Өвөрхангай аймагт "Камержуулалт-2" аян өрнөж байна

2020-11-04 12:04:42

Өвөрхангай аймагт гэмт хэрэг зөрчлийг бууруулах зорилгоор "Камержуулалт-2" аяныг өрнүүлж байна.

Энэхүү аянд албан байгууллага, айл өрх нэгдэж байр, орон сууцны гадна талбайг бүрэн хянах камерын системийг суурилуулж байгаа юм.

Жишээ нь Арвайхээр сумын 12 лугаар цэцэрлэгийн хүүхдүүдийн аюулгүй орчинд суралцах нөхцлийг хангах зорилгоор нэг жилийн өмнөөс гадна дотно бүхий л цэгээ камержуулж 80 хоногт бичлэгээ хадгалах боломжтой камерын системийг суурилуулжээ. Энэ мэтчилэн дээрх аймгийн хэмжээнд "Камержуулалт-2" аян өрнөж, албан байгууллага, айл өрх ойр орчмоо камержуулж байна.

Мөн зарим орон сууцны оршин суугчдын санаачлагаар камерын систем суурилуулж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж байна.

Аймгийн хэмжээнд "Камержуулалт-2" аян өрнөснөөр 2019 онд нийт гэмт хэргийн гаралт 8,5, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 14,3 хувиар буурчээ.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 58 цэгт 136 камерын хяналт ажиллаж байна.

Аймгийн төвийг бүхэлд нь камержуулсанаар гудамж талбайгаас эд зүйлээ хулгайд алдсан, орон гэрийн хулгайд өртсөн, автомашинаа шүргүүлсэн зэрэг иргэд аймгийн мэдээлэл шуурхай удирлагын төвөөс камер шүүлгэж хэргээ хялбараар шийдвэрлүүлэх боломжтой болж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өвөрхангай аймагт "Камержуулалт-2" аян өрнөж байна  
Үзсэн: 1176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй