Говь-Алтай аймагт үйл ажиллагаагаа эхлүүлээд буй сүү, сүүн бүтээгдэхүүний “Хантайширын шим” хоршооны нээлт боллоо.
Үүнд Монгол болон Туркийн хамтын ажиллагааны иргэд оролцсон юм. Учир нь тус цехт Турк Улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг “Тика” төслийн хүрээнд 34.5 мянган ам.долларын өртөгтэй санхүүжилт хийгджээ.
Уг цех нь өдөртөө 1,2 тн сүү боловсруулж, 8-14 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Монголчуудын хэрэглэж заншсан уламжлалт цагаан идээг үйлдвэрийн аргаар боловсруулах орон нутагт сүү, сүүн бүтээгдэхүүний эдийн засгийн эргэлтийг сайжруулж, ажлын байр шинээр бий болгох зэрэг өргөн ач холбогдолтой аж.
Түүнчлэн орчин үеийн шинэ технологоор сүү цагаан идээ боловсруулах нь уламжлалт гар аргаар боловсруулахыг бодвол цаг хугацаа хэмнэдэг давуу талтай.
Цаашид бүтээгдэхүүнийхээ түүхий эд болох сүүг малчидтай гэрээ байгуулж худалдан авах юм байна.
Цехэд сүү цагаан идээг үйлдвэрийн аргаар боловсруулах төрөл бүрийн тоног төхөөрөмж суурилуулагдсанаар хадгалах стандарт хөргүүрийн лаборатори нь ариутгал халдваргүйтгэлийг дээд зэргээр бүрдүүлж байгаа аж.
“Тика” олон улсын байгууллага нь манай улсын дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, усны эрүүл ахуй зэрэг салбарт олон төсөл хөтөлбөрүүдийг салбар бүрт үр дүнтэй хэрэгжүүлэн хамтран ажиллаж байгаа юм байна.
| Говь-Алтайд сүү, сүүн бүтээгдэхүүний “Хантайширын шим” хоршоо байгуулагдлаа | ||
| Үзсэн: 1032 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.