Улаанбаатар хотоос Ховд аймаг руу энэ сарын 15-ны орой хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн автобусад 10 иргэн зорчиж ирснийг бусадтай уулзуулалгүйгээр ахмадын “Цагаан уул” сувилалд тусгаарлажээ.
Ингэхдээ тухайн иргэд явганаар 22-ын товчоог өнгөрч, эмээлтээс тус автобусаар зорчсон хэмээн мэдүүлжээ.
Ховд аймгийн Дарви сумын цагдаагийн тасаг тэднийг хамгаалалттайгаар Ховд руу нэвтрүүлж, дээрх сувилалд тусгаарласан байна.
Одоогоор бүсийн оношилгоо эмчилгээний төвийн лабораторид сорьцод PCR шинжилгээ хийж байна.
| Ховд аймагт тусгаарлагдсан 10 хүний “PCR” шинжилгээний хариу гараагүй байна | ||
| Үзсэн: 441 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.