Сүхбаатар аймагт онцгой нөхцөл байдлын дэглэм сайн хэрэгжиж байна. Аймгийн Онцгой комисс, шуурхай штаб өдөр бүр хуралдаж нөхцөл байдалтай уялдуулан холбогдох шийдвэрүүдийг гарган ажиллаж байна.
Улсын махны хэрэгцээний тодорхой хувийг зүүн аймгаас тэр дундаа Сүхбаатар аймгаас голлон бэлтгэдэг. Үүнтэй холбоотойгоор зам хааасан энэ үед мах тээврийн ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар аймгийн шуурхай штабаас мэдээлэл өглөө. Мах болон нүүрс тээврийн ажлыг хэвийн үргэлжлүүлэж байна.
Тус аймагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаасан. Замын хөдөлгөөнд аймгийн хэмжээнд 70 орчим, Баруун-Урт сумын хэмжээнд 10 гаруй пост хяналт тавьж байгаа. Орон нутгийн иргэд бүх шийдвэрүүдийг сайн дагаж мөрдөж байгаа ч сүүлийн өдрүүдэд цаг агаарын нөхцлөөс шалтгаалан аймгийн төвд ойр нутагладаг малчид дотогш орох хүсэлтийг ихээр гаргаж, постод ачаалал үүсгэж эхэлсэн байна.
Сүхбаатар аймгийн нийт нутгаар энэ сарын 16-ны шөнөөс эхлэн цас орсон. Өнөөдөр бүтэн өдөрж цас шуурах төлөвтэй байгаа бөгөөд энэ үзэгдэл 29-нийг хүртэл үргэлжилнэ гэж аймгийн ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлжээ.
| Мах тээврийн ажлыг хэвийн үргэлжлүүлж байна | ||
| Үзсэн: 575 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.