Шууд Chart

Төв аймагт хүнсний ногоог хямд үнэтэй худалдаалж эхэллээ

2020-11-19 09:59:51

Төв аймгийн Онцгой комиссоос үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэдийн хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хямд үнэтэй хүнсний ногоогоор хангах зорилгоор Зуунмод сумын зургаан багийн 22 дэлгүүрт төмс хүнсний ногоог хямд үнэтэй худалдаалж эхэллээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосон байгаа энэ цаг үед байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хандив тусламжийн аянд нэгдсээр байна.

Цар тахлын эсрэг аяны хүрээнд нийт 20 гаруй иргэд нэгдэж 16 өрхийн 100 гаруй гишүүдэд хоол хүнсээр хандив өргөжээ.

Мөн энэхүү аяны хүрээнд Төв аймгийн Зуунмод сумын нэгдүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Нандин хүнс” дэлгүүрийн хамт олон хандивын аянд нэгдэж Зуунмод сумын зургаан багт 2.5 тонн буюу тус бүр 10 шуудай төмс хандивласныг багийн дарга нарт хүлээлгэн өглөө. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төв аймагт хүнсний ногоог хямд үнэтэй худалдаалж эхэллээ  
Үзсэн: 513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй