Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал өчигдрөөс эхлэн өөрийн гар утсаар иргэдийн дуудлагыг хүлээн авч тулгамдсан асуудлыг сонсч байна.
Өнөө өглөөний байдлаар 650 орчим иргэний дуудлага, 1000 гаруй мэссэж хүлээн авчээ. Иргэдээс ирж буй мэдээллийг багцалж үзвэл 20 гаруй чиглэлээр тулгамдсан асуудлаа илэрхийлж, санал ирүүлснийг эхнээс нь шийдвэрлэж байна.
Тухайлбал, тус аймагт гемодиализ эмчилгээнд хамрагддаг 60 гаруй иргэн байдаг аж. Тэдний эмчилгээг тасалдуулахгүй байх үүднээс тусад нь тээврийн хэрэгсэл гаргаж эмнэлэгт ирж эмчлүүлэх, буцааж гэрт нь хүргэх ажлыг зохион байгуулаад байна.
| Дархан-Уул аймгийн Засаг дарга 1000 гаруй иргэний дуудлага, мэссэж хүлээн авчээ | ||
| Үзсэн: 6375 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.