Япон Австрали улс батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.
Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэгийн Австралид хийж буй айлчлалын хүрээнд болсон уулзалтаар энэ асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, хоёр улсын засгийн газрын тэргүүн нар Японы өөрийгөө батлан хамгаалах хүчин, Австралийн зэвсэгт хүчний хамтарсан сургууль хийх тухай хэлэлцээр байгуулах асуудлаар тодорхой тохиролцоонд хүрчээ.
Японы Ерөнхий сайд Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисоны хамтаар хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр 2 тал үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлээр төдийгүй бүх салбар дахь хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.
| Япон, Австрали улс батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ | ||
| Үзсэн: 625 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.