Шууд Chart

Говьсүмбэрт хүн амын 30 хувиас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна

2020-11-23 10:57:49

Говьсүмбэр аймгийн хүн амын 30 хувиас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахаар ажиллаж байгаа бөгөөд үүнээс 7000 орчим түргэвчилсэн оношлуурын нөөц бүрдүүлээд байна.

Тус аймагт коронавирусний эерэг тохиолдол энэ сарын 18-нд PCR-ын шинжилгээгээр батлагдсан. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос шуурхай арга хэмжээ авч, вирус илэрсэн иргэний явсан маршрут, ойрын болон дам хавьтлуудыг бүрэн тогтоосон байна.

Одоогоор 160 иргэнээс PCR-аар, 1138 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ аваад буй.

Говьсүмбэр аймгаас Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ зэрэг аймагт зорчсон иргэдийг судалгааг гаргаж шинжилгээнд хамрууллаа. Улсын Онцой комиссоос ирүүлсэн чиглэлийн дагуу аймгийн нийт хүн амын 30 хувийг “Ковид-19” вирусыг илрүүлэх түргэвчилсэн оношлуурын сайн дурын шинжилгээнд хамруулах ажлыг таван байршилд авч эхэлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Говьсүмбэрт хүн амын 30 хувиас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна  
Үзсэн: 473 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй