Говьсүмбэр аймгийн хэмжээнд хүнсний гол нэрийн 12 төрлийн бараа бүтээгдэхүүний 18 хоногийн нөөц бүрджээ.
Тэг зогсолт хийсэнтэй холбоотойгоор иргэдэд хүнс, бараа бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээг 21 аж ахуй нэгж байгууллагын 73 ажилтан шинжилгээнд хамрагдаж халдвар, хамгаалалтын дэглэмийн дор 24 ажилтан хүргэлтийн ажлыг хийж байна.
Хүнсний аюулгүй байдлын шаардлагыг ханган өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 73 өрхөд мах, 695 өрхөд хүнсний бүтээгдэхүүнийг хүргэлтээр хүргээд буй.
Мөн аж ахуй нэгж байгууллагууд хамтран зорилтот бүлгийн 150 өрхөд хүнсний дэмжлэг үзүүлэх гэнэ.
Түүнчлэн тус аймгийн Улаан загалмай нийгэмлэгээс 100 өрхөд тус бүр 30 мянган төгрөгийн хүнсний тусламж үзүүллээ.
| Говьсүмбэрт хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн 18 хоногоор нөөцлөгджээ | ||
| Үзсэн: 514 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.