Москва хот хэдийгээр ковид-19 цар тахлын халдварын тархалт өндөр хувьтай байгаа ч зул сарын баяр болон шинэ жилийн баяртаа бэлтгэж эхэлжээ. Нийслэл хотын төв гудамжууд гэрэл чимэглэлээ асааж, зул сарын баярын үзэсгэлэн худалдаа нээжээ. Москва хотын олон иргэн баярын өдрүүдээ хаана өнгөрүүлэхээ хараахан шийдээгүй байгаагаа ярьжээ.

ОХУ-ын эрүүл мэндийн яамны мэдээгээр мягмар гарагт л гэхэд коронавирусний халдварт 26 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. ОХУ нь одоогоор коронавирусний халдварт 2.3 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, дэлхийд халдварын үзүүлэлтээр дөрөвдүгээрт жагсаж байна. Тус улсад өнгөрсөн 9-р сараас хойш цар тахлын дэгдэлт эрчимжжээ. Гэвч ОХУ-ын эрх баригчид улс орон даяар хөл хорио тогтоохгүй, бизнесийн үйл ажиллагааг зогсоохгүй гэсэн бодлого баримталж байна. 11-р сар гарснаас хойш нийслэл Москва хотод цар тахлын дэгдэлтийг хязгаарлахын тулд ресторан, бар, шөнийн клубуудын үйл ажиллагаа явуулах цагийг богиносгох, их сургуулиудын хичээлийг цахимаар явуулах, кино театруудын үзэгчдийн тоог хязгаарлах, бүх нийтийг хамарсан урлаг соёлын үйл ажиллагааг зогсоох зэрэг хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Москвад энэ хязгаарлалт ирэх оны 1-р сарын 15-н хүртэл үргэлжлэх юм байна.






| Москва хотод зул сар, шинэ оны баярын уур амьсгал оржээ | ||
| Үзсэн: 859 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.