Шууд Chart

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгчид цахимаар хуралдлаа

2020-12-04 15:52:18

Сэлэнгэ аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн ээлжит хоёрдугаар хуралдаан цахимаар болж өндөрлөлөө. 

Тус аймаг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжиж хөл хорионы хатуу дэглэм тогтоосон энэ цаг үед хуралдааныг зохион байгуулсан хэдий ч уг хуралдааны  ирц өндөр байсан юм.

Хуралдаанд нийт 37 төлөөлөгчийн 36 нь оролцож, ирц 97,3 хувьтай байлаа. Уг ажлаар дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Мөн  бодлогын хороодыг байгуулснаас гадна аймгийн 2021 оны төсвийг баталсан байна.

Хурал бүрэн эрхийнхээ хугацаанд 7–9 гишүүн бүхий бодлогийн таван хороотой  ажиллахаар болжээ. Нэг төлөөлөгч олон хороонд харъяалагдсанаар гишүүдийн ирц хүрэхгүй байх, хүч тарамдах, бодлого шийдвэр гаргахад хүндрэл учирдаг зэрэг сул тал гардаг учраас нэг төлөөлөгчийг  нэг бодлогын хороонд ажилуулах чиглэлээр хороодыг байгуулж баталсан аж.

Аймгийн төсвийн нийт орлогыг 88.3 тэрбум төгрөгөөр үүнээс татварын болон татварын бус орлогыг 18.5 тэрбум төгрөг байхаар төсөвлөсөн бол 2021 оны төсвийн жилд зарцуулах зарлагыг 8.4 тэрбум төгрөг байхаар баталсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгчид цахимаар хуралдлаа  
Үзсэн: 461 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй