АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден ковид-19 цар тахалтай тэмцэх багийн бүрэлдэхүүнийг зарлалаа.Тэрээр Эрүүл мэнд, Хүний эрхийн сайдаар Калифорнийн ерөнхий прокурор Хавьер Бесерраг нэр дэвшүүлсэн байна. Бесерра нь эрүүл мэндийн даатгалын Обамакйер хөтөлбөрийг үргэлжлүүлэх сонирхолтой байгаа муж улсуудад уг хөтөлбөрийг сэргээхийн төлөө шүүхэд ялснаараа олон нийтийн дунд нэр хүндтэй юм байна. Одоогийн засаг захиргааны коронавирустэй тэмцэх ажлын албаны гол мэргэжилтэн Энтони Фаучиг ерөнхийлөгчийн ковид-19 цар тахлын асуудал хариуцсан эрүүл мэндийн ахлах зөвлөхөд нэр дэвшүүлжээ.
Мөн Байден Харвардын анагаах ухааны сургуулийн профессор Рошель Валенскиг Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захиралд томилохоор нэр дэвшүүлсэн байна. Дэлхийн Анагаах ухааны салбарын тэргүүлэх эрдэмтэн мэргэжилтнээр бүрдүүлж байгаа баг нь олон нийтийн амны хаалт зүүх байдлыг нэмэгдүүлэх, вакцины аюулгүй байдал, тэгш,хүртээмжийг хянаж ажиллахад бэлэн байгааг Байден албан ёсоор мэдэгдлээ. Түүний бүрдүүлсэн баг 1-р сарын 20-нд тангараг өргөсний дараа үүрэгт ажилдаа албан ёсоор орно. АНУ даяар цар тахлын халдварыг зогсоох нь Байдены засаг захиргааны нэн тэргүүний зорилтуудын нэг байх юм.
| Байден цар тахалтай тэмцэх багийн бүрэлдэхүүнээ танилцууллаа | ||
| Үзсэн: 494 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.