Шууд Chart

Сэлэнгэ аймагт сэтгэл зүйн зөвлөлгөө өгөх цахим хуудас ажиллаж байна

2020-12-13 10:10:29

Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар Сэтгэлзүйч-Сэлэнгэ цахим хуудсыг нээн ажиллуулж эхэлжээ.

Тус цахим хуудас нь хүүхэд, залуучууд  ард иргэдэд цар тахлын болон хөл хорионы үед стрессэд хэрхэн автахгүй байх, өөрийгөө болон бусдын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаарх мэдлэг мэдээлэл, заавар зөвлөмжийг олгох зорилготой аж.

Зөвөлгөө мэдээлэл хичээлийг тус газрын хоёр сэтгэл зүйч эрхлэн явуулдаг байна. Сэтгэл зүйн зөвлөлгөө өгөхөөс гадна тус газрын дэргэд хүүхэд хамгааллын мэргэжлийн ангийг байгуулан олон ажил хэргжүүлээд байгаа юм байна.

НҮБ-ын Хүүхдийн сангаас зорилтот бүлгийн буюу эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхэд нь зориулж таван сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн байна.

Энэхүү дэмжлэгийн тусламжтайгаар эрсдэлт нөхцөлд байгаа иргэд, хүүхдүүдийн нарийвчилсан судалгааг гарган тэдэнд нэгбүрчлэн сэтгэлзүйн зөвөлгөө өгөх ажлыг хийж гүйцэтгэх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэлэнгэ аймагт сэтгэл зүйн зөвлөлгөө өгөх цахим хуудас ажиллаж байна   
Үзсэн: 639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй