Баянхонгор аймгийн Баянговь сумын цагдаагийн хэсгийн алба хаагчид хүний амь нас аварчээ.
Тодруулбал тус сумын тавдугаар багт оршин суугаа иргэн 58 настай эмэгтэй А, охин 17 настай Х нар өчигдөр өдрийн цагаар гэртээ угаартаж, осгосон байдалтай ухаангүй байжээ.
Тэднийг тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Оргилболд, ахлах ахлагч Д.Балжинням нар мэдэн аварч, анхан шатны тусламж үзүүлсэн байна.
Иргэд анх олдохдоо үе мөч нь хөшсөн байдалтай байсан агаад “Одоогоор сумынхаа Эрүүл мэндийн төвд эмчлүүлж байгаа. Бие нь сайжирсан” хэмээн сумын цагдаагийн байгууллагаас мэдээллэв.






| Баянговь сумын цагдаагийн хэсгийн алба хаагчид хүний амь нас аварчээ | ||
| Үзсэн: 4151 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.