Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн Ш.Идэрбаясгаланд аймгийн Засаг даргын тамга тэмдэг болон боловсруулсан хөгжлийн бодлогын баримт бичгийг хүлээлгэн өглөө.
Л.Ганболд “Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил бүхэн хэн нэгний хувийн эрх ашиг бус Хөвсгөлчүүдийн эрх ашгийг хангаж ажиллахын төлөө байсан. Хөвсгөл аймаг өөрийн орлогыг бүрдүүлэх төсөв санхүүгийн хувьд шилэн ил тод зөрчилгүй байх бодлого шийдвэр амжилттай хэрэгжсэн.
Хөвсгөл аймаг сүүлийн 4 жил төсвийн зөрчилгүй аймгаар үйл ажиллагаагаа дүгнүүлсэн. Гэхдээ өнөөдрөөс эргэн харахад иргэдийнхээ тавьсан асуудал, санал санаачилга, бүх асуудлыг цаг хугацаанд нь шийдвэрлэж иргэдэд төрийн үйлчилгээг шилэн, ил тод, нээлттэй, чирэгдэлгүй хүргэх бодлого шийдвэрийг амжилттай хэрэгжүүлж чадсан” гэлээ.
Харин Аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан “Аймгийн ИТХ-аас Хөвсгөл аймгийн Засаг даргаар нэр дэвшүүлж Монгол Улсын Ерөнхий сайд батламжиллаа. Төрийн албаны гол зарчим бол хууль дээдлэх байдаг. Засаг даргын хувьд иргэдийн хурлын шийдвэр, МУ-ын Засгийн газар, холбогдох дээд шатны байгууллагын үйл ажиллагааг төлөөлж ажлыг хэрэгжүүлнэ. Мөн төрийн албан хаагчдаас ёс зүй, шударга, төрийн албаны тангарагтаа эзэн байж ажиллахыг шаардаж ажиллана” гэлээ.
| Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан ажлаа хүлээн авлаа | ||
| Үзсэн: 2133 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.