Өвөрхангай аймгийн онцгой комиссын шийдвэрээр дотооддоо өвөлжиж байгаа 14 мянган малчин өрхөд тус бүр таван боодол өвсийг хөнгөлөлттэй үнээр олгож эхэллээ.
Тэд хаврын сар хүртэл 10-аад сая төгрөгийг малын өвс, тэжээлд зарцуулах тооцоо гаргажээ.
Мөн 30-аас дээш малчин өрхийг өвөлжүүлж байгаа 27 суманд санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэнэ.
Өвөрхангай аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, мал идэш тэжээлийн хомсдолд орж байна.
Түүнчлэн өвсний үнэ өсч өнөөдрийн байдлаар нэг боодол нь 15 орчим мянган төгрөгийн үнэтэй байгаа нь малчдыг эдийн засгийн хүнд байдалд оруулж байгаа юм.
| Өвөрхангай аймгийн онцгой комиссоос малчдадаа хөнгөлөлттэй үнээр өвс олгоно | ||
| Үзсэн: 1060 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.