Шууд Chart

Оюутнууд сураггүй алга болжээ

2014-11-24 10:22:46

Энэ сарын дунд үеэр буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Францийн тусгай албаны ажилтнууд тус улсын Барилгын инженерийн дээд сургуульд сурч байсан  Хойд Солонгосын оюутан Хан гэх залууг саатуулан, Хойд Солонгос руу албадан буцаахыг оролджээ. Гэвч тэрээр онгоцны буудалд хүргэгдэх үедээ зугтаж чадсан гэх бөгөөд Хойд Солонгосын засаг захиргаа түүнийг олж, нутаг буцаахыг Францийн хууль сахиулагчдаас шаардаж байгаа аж.

Оюутан Ханийн эцэг нь 2013 онд цаазаар авахуулж, гэр бүлийнхэн нь улс төрийн  хэргээр шоронд хоригдож байгаа  тул тэрээр өөрөө ч мөн ийм байдалд орохоос айн,  ийнхүү  зугтаасан хэмээн таамаглаж байгаа юм.

Өдгөө Франц улсад  2012 оноос эхлэн 2018 он хүртэл Хойд Солонгос улсын 10 оюутан  суралцаж байгаа ч, тэдгээр оюутнууд  Ханийг баригдсан өдрөөс хойш ор сураггүй алга болоод байна. Тэд эх орондоо албадан буцаах ажиллагаанаас айн зугтаасан, эсвэл Хойд Солонгосын  тусгай албанханд баригдсан эсэх нь тодорхой бус байгаа тул Франц улсын цагдаагийн газраас тэднийг мөн эрэн сурвалжилж байгаа гэнэ.


Оюутнууд сураггүй алга болжээ  
Үзсэн: 2319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй