Шууд Chart

Хууль бус цагаачид гэмт хэрэгт холбогдолгүй гэдгээ нотлох шаардлагатай

2014-11-24 13:17:44

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хууль бусаар хил зөрчих явдалтай эрс тэмцэх, АНУ-д хууль бусаар оршин сууж буй гэр бүлийг бус харин гэмт хэрэгт холбогдолтой хууль бус цагаачдыг албадан гаргахтай холбоотой цуврал арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэдгээ  зарлаад байгаа. Тус арга хэмжээ хэрэгжсэнээр хууль бус цагаачид гэмт хэрэгт холбогдолгүй гэдгээ нотлон, АНУ-д оршин суусан үеийн татварыг бүрэн нөхөн төлсөн нөхцөлд АНУ-д 3 хүртэл жилийн хугацаагаар оршин суух, ажиллах эрх авахаар өргөдөл гаргах эрхтэй болох аж.

АНУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан цагаачлалын шинэ хуульд дээр дурдсан арга хэмжээнээс гадна АНУ-ын цагаачлалын болон цагаачлалын бус визийн олголттой холбоотой үйл ажиллагаанд шинэ технологи нэвтрүүлж улам боловсронгуй болгох, визийн мэдээллийг товч тодорхой болгох, шаардлагад нийцсэн мэргэшилтэй гадаадын иргэдэд олгох визийн тоог өсгөх замаар шинэ ажлын байр нэмэгдүүлэх, АНУ-ын эдийн засагт хувь нэмэр оруулах зэрэг заалт багтаж байгаа юм.

Улмаар АНУ-ын Байнгын оршин суугчдад АНУ-ын түүх соёлын боловсрол олгоход түлхүү анхаарч, иргэн болох төлөвлөгөөтэй Байнгын оршин суугчдад олгох иргэний болон хэлний сургалтыг олшруулж, сайжруулах, иргэншил авах өргөдлийн хураамжийг онлайнаар төлөх боломжтой болгох зэрэг шинэчлэлүүд хийгдэхээр болж байна.


Хууль бус цагаачид гэмт хэрэгт холбогдолгүй гэдгээ нотлох шаардлагатай  
Үзсэн: 1513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй