Өнгөрөгч бямба гарагт оройн 23 цагт Японы Нагано мужид 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас барилга байшин нурж, 20 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Тус газар хөдлөлт Нагано мужийн газар нутгийг хамарсан төдийгүй Японы 27 мужид чичирхийлэл мэдрэгдэж байжээ. Азаар тус бүс нутагт байрладаг Касивадзаки-Каривагийн цөмийн цахилгаан станц өртөөгүй байна. Японы цаг уурын агентлаг газар хөдлөлт дахин долоо хоног үргэлжлэх төлөвтэй байгаа тухай мэдэгдэж, иргэдэд болгоомжтой байхыг анхааруулжээ.
Энэ талаар Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хэвлэлийнхэнд хийсэн мэдэгдэлдээ “Өнөөдөр Нагано мужид хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг бид хүлээж авлаа Одоогийн байдлаар Хакуба тосгонд хэд хэдэн хүн нурангинд дарагдсаныг гаргаж авахаар Аврах багийнхан ажиллаж байна. Бид гэмтэж бэртсэн болон нурангинд дарагдсан хүмүүсийг аврахын тулд чадах бүхнээ хийх болно” гэжээ.
.jpg)








| Японд хүчтэй газар хөдлөлт боллоо | ||
| Үзсэн: 1255 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.