Шууд Chart

Малайзийн авиакомпанийн онгоц сураггүй болжээ

2014-12-29 09:23:20

Өнгөрч буй 2014 он Малайзийн иргэний агаарын тээврийн компаниудын хувьд хар дурсамжаар түүхэнд тэмдэглэгдэх жил болж байна. Өчигдөр буюу ням гарагт орон нутгийн цагаар 08:30-ын үед Малайзын “AirAsia” авиа компанийн Сурабаяа-Сингапур  чиглэлийн QZ8501 нислэгийн дугаартай “Airbus A320-200” нисэх онгоц удирдлагын төвөөс холбоо тасарч сураггүй болжээ.

Тус онгоцонд багийн 6 гишүүн, 155 зорчигч сууж явжээ. Зорчигчдын дунд 16 хүүхэд, түүний дотор бага насны нэг хүүхэд байсан талаар Индонез улсын Тээврийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жэй Эй Барата мэдэгдээд байгаа. Зарим эх сурвалжаас мэдээлснээр БНСУ-ын 3 иргэн, Сингапур, Их Британи, Малайз улсын тус бүр нэг иргэн онгоцонд байжээ.

Ява арлын орчмын тэнгис дээгүүр нисэж байх үедээ сураг тасарсан тус онгоц Сингапурт ням гарагийн өглөө 08:30 минутанд буух байсан ч, удирдлагын төвөөс холбоо тасрахын өмнөхөн нислэгийн чиглэлээсээ гажиж, үл мэдэгдэх чиглэлд ниссэн аж. Одоогоор эрлийн ажиллагаа явагдаж байгаа ч онгоцтой холбоотой нэмэлт мэдээлэл гараагүй байна. Аюулгүйн албанаас нисэх онгоцонд байсан зорчигчдын мэдээллийг шүүн үзэж, гэмт хэрэгтэн байж болзошгүй хүмүүсийн мэдээллийг цуглуулж эхэлжээ.

Тодруулга, “AirAsia” бол Куала Лумпурт төвтэй Малайзийн авиа компани бөгөөд орон нутгийн болон олон улсын 100 чиглэлд нислэг үйлддэг байна.


Малайзийн авиакомпанийн онгоц сураггүй болжээ  
Үзсэн: 1059 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2015-01-01 11:27
malaichuudiig tenger nirgej baigaa yum altantuyag ta nar yaalaaaaa mongolchuudiig doromjilj basamjilj bolohgvig oilguulj baigaa yum

Бидэнтэй нэгдээрэй