Шууд Chart

Индонезид гашуудал зарлалаа

2015-01-05 10:33:23

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ны өглөө Индонезийн Сурабая хотоос Сингапурыг зорин нисэж байхдаа сураггүй болсон “Air Asia” компанийн “Airbus A320-200” онгоцыг эрэн хайх ажил гурав хоног үргэлжилсний эцэст Ява тэнгист сүйрсэн болохыг Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо албан ёсоор баталж, зорчигчдын гэр бүлд нөхөн төлбөр өгөхөө мэдэгдсэн байна. Онгоцонд нислэгийн багийн долоон гишүүн, 137 зорчигч, тэдгээрийн дотор 17 хүүхэд байжээ. Зорчигчдын олонх нь Индонезийн иргэд бөгөөд Өмнөд Солонгосын гурав, Сингапур, Малайз, Их Британийн нэг иргэн байсан юм.

Ослын улмаас олон хүний амь эрсдсэнд Индонез улсын төр захиргаанаас тус улсад гурван өдрийн гашуудал зарлаж, амиа алдсан зорчигчдын гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Мөн Жакарта хотын төв талбайд “Airbus A320-200”-ийнхон баяртай” хэмээн бичсэн футболк өмссөн ард иргэд амь үрэгдсэн зорчигчид болон онгоцны багийнхныг сүүлчийн замд нь үдэх ёслол болж өнгөрлөө.

Одоогоор 30 хүний цогцсыг гаргаж аваад байгаа бөгөөд зорчигчид болоод багийн гишүүдийн цогцсыг хайх ажил үргэлжилж байна. Үүнтэй зэрэгцэн онгоцны хар хайрцгийг яаралтай олохгүй бол хар хайрцагны цэнэг дуусч дохио илгээхгүй болох эрсдэлтэй байгаа аж.

 


Индонезид гашуудал зарлалаа  
Үзсэн: 1323 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй