Английн Саутхэмптоны боомтоос онгоц өнгөрсөн бямба гарагийн 20:21 цагт хөдөлсөн ачаа тээврийн “The Hoegh Osaka” хөлөг 21:20 цагийн орчимд Брэмбли Бэнк булангийн орчимд эргэлт хийх гэж байгаад хазайж, далайн усан дээр 45 орчим градусын налуутай тогтсон байна.
Аврагчид багийн 25 гишүүнийг эсэн мэнд гаргасан бөгөөд шинжээчдийн эхний дүгнэлтээр хөлөг хад мөргөсөн байж магадгүй аж.
Тус хөлөг онгоц дээд зэрэглэлийн тансаг 1400 автомашин тээвэрлэж явсан бөгөөд хөлөг онгоцны эзэн энэ хэргийг өрсөлдөгч компанийнхан санаатайгаар үйлдсэн байж магадгүй гэж таамаглаж байгаагаа хэвлэлийнхэнд ярьсан байна. Харин албаныхан энэ талаарх мэдээллийг нягтлаж үзсэнийхээ дараа дүгнэлт хийж, олон нийтэд мэдээлнэ гэжээ.



| “The Hoegh Osaka” хөлгийг санаатайгаар гэмтээсэн байж магадгүй гэжээ | ||
| Үзсэн: 1407 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.