Өнгөрсөн лхагва гарагт Парис хотод байрлах “Шарли Эбдо” сэтгүүлийн редакцид зэвсэгт халдлага болсны улмаас 11 хүний амь эрсдэж, 10 хүн хүнд шархадсан хэрэг гарлаа. Тодруулбал, калашниковын автомат болон винтов буугаар зэвсэглэн, баг зүүсэн гурван этгээд "Аллаху акбар" хэмээн хашгиран шог зураг, элэглэлийн чиглэлээр нийтлэл бэлтгэж, олон нийтэд хүргэдэг тус сэтгүүлийн редакцийн байранд дайран орж, буудаж эхэлжээ.
Хууль сахиулагчдыг халдлагад өртсөн “Шарли Эбдо” сэтгүүлийн байранд очих үед гэмт этгээдүүд хэргийн газраас зугтаж амжсан аж. Болсон хэрэг явдлын талаар Францийн Ерөнхий сайд Франсуа Олланд мэдэгдэхдээ "Энэхүү халдлагыг "Францийн эсрэг террорист халдлага" гэж нэрлээд, сүүлийн хэдэн долоо хоногт хэд хэдэн алан хядах ажиллагааг тус улсын хууль, хүчний байгууллагынхан таслан зогсоосон гэлээ. Тэрээр хэргийн газарт ирж, амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэн, улс оронд өндөр түвшний онц байдал зарласан хэмээн мэдэгдэв.
Зарим шинжээчид энэхүү халдлага гарах болсон шалтгааныг тус сэтгүүл хамгийн сүүлд Исламын зэвсэгт босогчдын тэргүүнийг хүүхэлдэйн киноны баатраар элэглэсэн дугаар гаргасантай холбон тайлбарлаж байна. Одоогоор Францийн цагдаагийн байгууллага хэргийн газраас зугтсан гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа аж. Дашрамд хэлэхэд, “Шарли Эбдо” сэтгүүлийн газар 2011 онд сэтгүүлийнхээ нүүрэндээ Исламын шашны элч Мухаммадын зургийг байршуулснаас болж халдлагад өртөж байжээ.








| Сэтгүүлийн редакцид халдсан хэрэг гарчээ | ||
| Үзсэн: 1540 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.